top of page

Газарзүйн байдал

Ургамал сум нь нийслэл хотоос 1336, аймгийн төвөөс 236 км алслагдсан Их нууруудын хотгорын нам дор говирхог элс шороон хөрстэй, далайн түвшнээс (1201м Сайхан, 1556м Дааган дэл, 1862м Тасын уул, 1883м Хутаг уул, 2117м Аргалын хар) 1201-2117 метрт  дэлхийн бөмбөрцгийн уртрагийн 93 градус, өргөргийн 97 градуст оршдог. 

Сум өөрийн аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Санмаргаз сумд. Увс аймгийн Завхан, Цагаанхайрхан, Өндөрхангай, сумдтай хиллэдэг. Сумын нутгаар урсдаг Хүнгий гол нь сумын хүн ам, малын ундаалах усны ихэнх хэрэгцээг хангадаг.

photo_2024-06-26_09-25-19.jpg

ХХА-н эдэлбэр газраас ус бэлчээр, нутаг идээшлэлийн зохион байгуулалтаар

31.1%

Өвөлжөөнд

12.9%

Намаржаанд

12.9%

Хаваржаанд

26%

Зусланд

Сумын нутгийн хойд хилээр 10км урт Хульжийн гол урсдаг. Энэ голын ус хүн, малд ундаа болох нь гойд сайн, хөрс услахад онцын төвөггүй хөтлөгддөг онцлогтой. 15 шоо км багтаамж бүхий Гүн нуур болон давс шүүгээр элбэг Зөөхий, Хуурай түнга, Давс шанд, Сайхан зэрэг жижиг нуурууд бий.

 

Манай нутгийн дээд үеийн эцэг өвгөд хүн ам, мал сүргээ усаар хангах зорилгоор гар аргаар гаргасан Хөтөл ус, Хутаг уул, Харцагат, Хана, Тоглын худгуудыг хамгийн ашигтай бэлчээрт хоорондоо 20-25 км зайтай гарган удаан жил ашиглаж иржээ. Ер нь тус сумын нутаг 1992 оны байдлаар 114 уст цаг байгаагаас өрөмдмөл худаг 17, богино яндант худаг 15, уурхайн худаг 20, энгийн худаг 9, усан сан 47 байжээ.

 

Сумын нутагт Цагаан, Хутаг уулын, Булангийн, Шавгийн, Бор үзүүрийн, Хульжийн, Өвгөн овоонууд байдаг бөгөөд үүнээс Цагаан, Бор үзүүрийн, Шавгийн овоонууд тахилгатай овоо тус бүр тус тусдаа уншдаг тахилгын судартай байжээ.

bottom of page