top of page
photo_2024-06-26_09-24-51_edited.jpg

Мал сүрэг

Энэ нутгийнхны эрхэлж байсан үндсэн ажил нь сартуулчуудын нэгэн адил нүүдлийн арга ажиллагаанд үндэслэсэн мал аж ахуй юм. Манай нутгийнхан малын нутаг бэлчээр сонгох, малын ашиг шимийг авч боловсруулах, үржүүлэн өсгөх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх анагаах арга барил сайтай.

Сүүлийн 70 жилд сумын мал сүргийн тоо хоёр дахин өссөний дотор 47 жилд дунджаар 76037 толгой малтай байсаас 1966 онд 90931 толгой буюу хамгийн олон 1938 онд 48000 толгой буюу хамгийн цөөн малтай байжээ. Сүүлийн 47 жилд өмнөх оны малаа 31 жилд нь өсгөж, 16 жилд нь хорогдуулсны дотор 1961 онд 16996, 1968 онд 17797 толгойгоор хорогдуулсан нь хамгийн их хорогдолтой, 1956 онд 7715 1970 онд 8175 толгойгоор өсгөсөн нь хамгийн их өсөлттэй жилүүд байжээ. 

 

1980-аад оны мал сүрэг өвөл хаврын улиралд худаг ба зөөврийн усаар үндсэндээ хангагдаж бог мал 1.5 ээлжийн саравчтай хашаатай болж, үхэр тэмээнд хүртэл хашаа барьж, гахай тахиа ч үржүүлжээ.

 

Ургамал сум 114 мянга гаруй мал тоолуулж аймагтаа малаараа тэргүүлж байсан уе бий.

photo_2024-06-26_09-25-00.jpg

Газар тариалан

1930-аад оны үед Хульжийн голд арвай тарьж, амьдрал ахуйдаа хэрэглэж байсны гадна 1960 оноос эхлэн үр тариа, төмс хунсний ногоо, таримал тэжээл тариалж, 1980 оны байдлаар 21.6 тонн хүнсний ногоо, 102.0 тонн таримал тэжээл 0.8 тн байгалийн хадлан, 1990 онд төмс 30.0 тн, хүнсний ногоо 17.1 тн, таримал тэжээл 150.0 тн, байгалийн хадлан 0.6 мянган тн тус тус бэлтгэж байжээ. Нэг га-гаас 1990 онд 80 центнер төмс, 65.7 центнер хүнсний ногоо, 29 центнер таримал тэжээл хурааж байсан нь дээд амжилт байжээ.

 

1963-1968 онд Эрдэнэ хайрхан сумын нутагт 200-300 га-д малын тэжээл, 1980-аад онд Хульжийн голд услалтын систем байгуулан тэнд сонгино, тарвас тариалж байв.

photo_2024-06-26_09-25-19.jpg
bottom of page