top of page
нүүр.png

ТАЛДАА ГУРВАН УЛААНТАЙ

УРГАМАЛ НУТАГ

Завхан аймгийн ургамал сум

back.JPG

Цаг уур, Байгаль

Ургамал сумын нутагт өвөл, ялангуяа хаврын үргэлжлэх хугацаа харьцангуй урт болж, зуны улиралд хур тунадас ховордуу учраас хуурайвтар халуун уур амьсгалтай, өвөлд 3-4 см цас унаж хүйтний эрч нэмэгдэж, тачир ургасан бэлчээрийн ургамал далдлагдаж, том нууруудтай ойролцоо болохоор будан манан татаж, өвс бут цан хүргээр хучигдан зуд болох явдал олонтаа тохиолддог.

Зургийн цомог

Frame 409.png

Тус нутгийн иргэд өөрсдийгөө халх ястан-халхчууд гэж хэзээнээс нэрлэдэг. Ургамал нутгийн ардуудын овог нь Сартуул юм. Сартуул нь Чингисийн Их гүрний үед дундад Азиас ирж суурьшсан Түрэг угсааны нэгэн томоохон бүлэг иргэд аж. Нутгийн хуучцуул дээр үед олон хошууны ноён хилийнхээ цэсийг шинэчлэн тогтоох том хэмжээний чуулган хуралдуулж олон хоног чуулжээ. Энд Сартуул хошууны ноён дуугүй суугаад байжаэ.

back.JPG

Мал сүрэг

Энэ нутгийнхны эрхэлж байсан үндсэн ажил нь сартуулчуудын нэгэн адил нүүдлийн арга ажиллагаанд үндэслэсэн мал аж ахуй юм. Манай нутгийнхан малын нутаг бэлчээр сонгох, малын ашиг шимийг авч боловсруулах, үржүүлэн өсгөх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх анагаах арга барил сайтай.

Frame 410.png
Талын гурван улаан нь тал нутагтаа чандмалан байрлана, яг тулгын гурван чулуу шиг.
bottom of page